Дорнод аймгийн Тэргүүн шагналд нэр дэвшүүлэх материал хүлээн авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Тэргүүн шагнал “Оюуны ундарга”-д нэр дэвшигчийн материалыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл хүлээн авна.
2008 онд Зууны манлай соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж, тэр жилдээ тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор улс, аймаг орон нутгийнхаа түүх соёл, хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Оюуны ундарга”, “Бүтээлийн ундарга” нэртэй аймгийн тэргүүн дээд шагналыг олгож байхаар болсон байдаг.
Энэ жилийн хувьд Дорнод аймгийн Матад сумын уугуул, Монгол Улсын анхны ардын уран зохиолч, төрийн гурван удаагийн шагналт Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан “Оюуны ундарга”-ын эзнийг тодруулахаар болсон байна.
Хоёр жилд нэг удаа олгодог нэр хүндтэй энэ шагналын “Оюуны ундарга”-ын анхныхыг Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор профессор Бямбажавын Пүрэв-Очир, удаахийг Уран зохиол судлаач Лувсансүхийн Хэрээ, буриад түүх судлаач Д.Дамдинжав нар хүртэж байжээ.
“Оюуны ундарга”, “Бүтээлийн ундарга” шагналыг энгэрийн тэмдэг, үнэмлэх сая төгрөг дагалддаг аймагтаа хамгийн шалгуур өндөртэй шагнал юм.

Д.Дэлгэрмаа