МУГТ Б.Гангаамаа эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ.
Тэрбээр дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр амжилттай авиралт хийсэн юм. Манай уулчинтай хамт 31 уулчин хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт аж. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болж тэрбээр түүхэн амжилт бүтээсэн юм.
Монголын Уулчдын үндэсний холбооноос түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тосч, хүндэтгэл үзүүлэв.
Ингээд Монголын бахархал МУГТ, уулын спортын ОУХМ Б.Гангаамаагийн түүхэн дээд амжилтуудтай танилцуулж байна.
-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/ -2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
-2012 онд Африк тивийн ноён оргил Килименжаро /5895 м/
-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
-2016 онд Австрали тивийн ноён оргил Карстенс /4884 м/
-2016 онд Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4897м/
-2018 он долдугаар сарын 21 К2 Чогори /8611 м/ өндөрт гарсан анхны Монгол эмэгтэй болж байгаа юм.

Ж.Болор