Антибиотекийн хэрэглээний талаар судалгааны ажил хийхийг уриалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын зүгээс эм зүйч, эм найруулагч нарт хандан аймгийнхаа ард иргэдийн эмийн хэрэглээ, эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй эмийн эмчилгээ, эмч нарын жор бичилт, антибиотик эмийн хэрэглээ, жороор олголтын байдал болон зарим эмийг тухайлан сонгож, хэрэглээг нь судлах зэрэг сонирхсон чиглэлийнхээ дагуу эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхийг уриалжээ.
Энэхүү судалгаа, шинжилгээний бүтээл нь цаашдын ажилд ихээхэн ач холбогдолтой бөгөөд тэдний хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдээр аймгийнхаа нийт эм зүйч, эм найруулагчдын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байна.
Манай оронд иргэд эмийг өөрсдөө дур мэдэн хэрэглэдэг замбараагүй байдлаас үүдэн эмийн дасал үүсэх, эмийн эмчилгээ үр дүнгүй байх, эмийн гаж нөлөө ихсэх, хоруу чанар нэмэгдэх, улмаар эмчилгээний зардал өсөх зэргээр эмийн эмчилгээнд ноцтой хүндрэл учруулж байна. Өнгөрсөн 2017 онд “Ховд аймгийн ард иргэдийн дунд антибиотик эмийн хэрэглээг тодорхойлох” талаар хийсэн судалгаагаар судалгаагаар ард иргэдийн 62,1 хувь нь эмчийн зааваргүй, үүнээс 57,1 хувь нь антибиотик эмийг дур мэдэн хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байдаг.
Иймд эмзүйч, эм найруулагч нар эмийн эмчилгээтэй холбоотой судалгаа шинжилгээний ажлыг хийж, ард иргэдэд мэдээлэл хийх зайлшгүй хэрэгцээ урган гарч байгаа ажээ.

А.Бямбасүрэн