Күнзийн Институтын 100 хувийн тэтгэлгээр долоон оюутан суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд их сургуулийн Күнзийн институтын 100 хувийн тэтгэлгээр Цаст-Алтай цогцолбор сургууль, 12 жилийн 1-р сургууль, 12 жилийн 3-р сургууль, Прогресс сургуулийн 12 дугаар ангийн сурагчид болон ХИС-ийн Хятад хэлний мэргэжлийн 7 суралцагч Хятадад суралцахаар болсон байна.
Тэд БНХАУ-ын Харбины багшийн сургууль, Далиэний гадаад хэлний их сургууль, Тиэнжиний багшийн сургууль, Ляонин их сургууль, Наньжиний ШУТИС, Гүйжоу их сургуульд 6 сараас 4 жилийн хугацаатай хэлний бэлтгэл, бакалаврын түвшинд суралцах ажээ. Тухайлбал Ховд их сургуулийн Хятад хэлний орчуулагч мэргэжлийн 2 дугаар ангийн оюутан Т.Ариунболор, Р.Баяртогтох нар ХИС-ийн Күнзийн институтын 100 хувийн тэтгэлгээр БНХАУ-ын Харбины багшийн их сургуульд 1 жилийн хугацаатай суралцахаар болсон байна. Оюутнуудыг ХИС-ийн Захирал В.Сайнбаяр хүлээн авч уулзан Хятад хэлний ангид суралцаж буй оюутнуудаас анх удаа Күнзийн тэтгэлгээр БНХАУ-д суралцах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, оюутнуудад баяр хүргэн, амжилт хүслээ. Күнзийн тэтгэлэг нь сургалтын төлбөр, байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж, эрүүл мэндийн даатгалд үнэ төлбөргүй хамруулаад зогсохгүй сар бүр 2500 юаний амьжиргааны тэтгэлэг олгох юм байна.

А.Бямбасүрэн