Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-31 17:07:54
Ховд/МОНЦАМЭ/Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн салбарын Тээвэр, харилцааны хэлтсийн Тээврийн ахлах мэргэжилтэн Масахиро Нишимурагаар ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг Ховд аймагт ажиллаж байна.
Эдгээр ажлын баг орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажлуудын явцтай танилцаж байна. Энэ үеэрээ аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхтэй уулзаж, аймаг орон нутагт хийгдэж байгаа дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудын явц байдал, Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд, босоо тэнхлэгийн авто зам болон орон нутгийн замын арчилгаа, хяналтын цэг байгуулах талаар ярилцаж, харилцан санал солилцов.

А.Бямбасүрэн
相关新闻