Ойрын гурав хоногт бороотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-07-30 23:02:08
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 30-наас наймдугаар сарын зургааны өдрийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баянхонгор аймгийн нийт нутгаар долдугаар сарын 30-наас эхлэн гурав хоног бороо орно.
Наймдугаар сарын 2, 3-нд  зарим газраар түр зуурын, дуу цахилгаантай бороо орох бол салхи зарим газраар түр зуур 10-12м/с хүрч ширүүсэх юм байна.
Ирэх сарын нэгнээс цаг агаар бага зэрэг сэрүүсч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, говийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус байх аж. Мөн Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
                                                                                                                                               Б.Мөнхзул
相关新闻