Өрхийн эрүүл мэндийн төвөөр өдөрт 40-50 иргэн үйлчлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-30 20:12:23
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын 18 мянган оршин суугчдад эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх гурван Өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллалаа явуулж буй ба нэг эмнэлэгт өдөрт дунджаар зуны улиралд 40-50, өвлийн улиралд 130 гаруй иргэд үйлчлүүлдэг ажээ.
 
Зуны улиралд ихэвчхлэн хоёр сартайгаас хоёр настай хүүхдэд дархлаажуулалтын вакцин хийж, өндөр настнуудын даралтыг үзэн, байнгын хяналтад байдаг өвчтөнүүдээ эргэж эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Харин цэцэрлэг, сургууль орж эхлэхтэй зэрэгцэн ханиад томуугаар өвчлөгсдийн тоо нэмэгдэн эрүүл мэндийн төвийнхний ачаалал ихэсч өдөрт дунджаар 100, өвлийн цагт 130 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлдэг хэмээн “Энх-Алтай” өрхийн эмнэлгийн их эмч Д.Оюунчимэг мэдээлэв. 
Есөнбулаг сумын нэг өрхийн эрүүл мэндийн төвд дунджаар бүртгэлтэй 6500-7000 орчим иргэн харъяалагддаг ба оюутан сурагчид цуглахаар түр оршин суугчид нэмэгдэн 10 гаруй мянган иргэн болж өсдөг гэнэ. Тус сумын Өрхийн эрүүл мэндийн төвд нийт найман эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж буйгаас тэдгээрийн гурав нь л эмчээр ажилладаг юм.
Э.Нарангэрэл
 
相关新闻