Энэ жил хэрэгцээний зориулалтаар 22700 гаруй шоо метр мод бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-07-27 17:02:13
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ойн сан бүхий 15 сумаас энэ жил 22762 метр куб мод хэрэгцээний зориулалтаар бэлтгэхээр аймгийн ИТХ-аар тогтоож өгсөн. Тодруулбал, 5092 метр куб модыг хэрэглээний зориулалтаар, 17660 метр куб модыг түлшний зориулалтаар бэлтгэх юм.

Иймд иргэд мод бэлтгэхийн тулд одоогоор холбогдох бичиг баримтыг бүрдүүлж эхэлжээ.
Улаангом сумын иргэдийн хувьд Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутгаас хэрэглээний болон түлшний мод бэлтгэх юм байна.
Б.Батхүү
相关新闻