Тал нутгийн марафон 22 дахь жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2018-07-26 17:23:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар анх 1996 онд санаачилж байсан “Тал нутгийн Монгол” олон улсын марафоныг энэ жил 22 дахь жилдээ ирэх сарын 19-нд зохион байгуулна.

Тус тэмцээн нь Монголын тал нутгаар Япон, Монгол болон бусад гадаад орнуудын гүйгчид, спорт сонирхогчдыг өргөнөөр татан жил ирэх тусам хүрээгээ тэлж байна.
Тэмцээнд 2500 гаруй хүн сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын хагас марафоны зайд хурд хүчээ сорьдог. Энэ жилийн тэмцээний үеэр тал нутгийн 3, 5, 10, 21 километрээс гадна “Богдхан уулын ултра трайл” болох 50 километрийн марафоныг зохион байгуулж буйгаараа онцлогтой.
Ж.Болор

相关新闻