Өндөрхангай суманд газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-07-19 16:55:15
 Увс /МОНЦАМЭ/. Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг болох Уушиг дуурхи хэмээх газарт энэ сарын 18 өдрийн 12:20 цагийн үед 4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэхүү газар нь Өндөрхангай сумын төвөөс баруун урд зүгт, 25 км-т оршдог аж.
Тухайн газар нутагт айл амьтан нутагладаггүй болохоор газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол үүсээгүй байна. Тэр бүү хэл, сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй байна.
Б.Батхүү
相关新闻