Өнөөдөр хүчтэй аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ихэнх сумдын нутгаар өнөөдөр хүчтэй аадар бороо орох бөгөөд хур тунадасны хэмжээ аюулын түвшинд хүрч магадгүй байгаа аж. Иймээс айл өрх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг үерийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.
Ялангуяа гэр хорооллын айл өрхүүд байшин, гэр, жорлонгоо үерт автахаас урьдчилан сэргийлж суваг шуудуу татах, орон сууцны айлууд граж, хонгилын давхрыг үерийн ус орохоос хамгаалах хэрэгтэй байгаа аж.
Увс аймгийн Онцгой комиссоос өчигдөр үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг гаргасан бөгөөд оройн цагаар Улаангом хотын гэр хороолол дундуур чанга яригчтай автомашин явуулж үер, усны аюулаас ард иргэдийг урьдчилан сэргийлэхийг анхааруулсан юм.
Өнөөдөр өглөөний байдлаар Улаангомд үүлэрхэг, бага зэргийн салхитай байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр аадар бороо үдээс хойш нь орох төлөвтэй байна.

Б.Батхүү