Аймгийн гарамгай мэргэн харваач хоёр төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-16 19:09:35
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн баяр наадмаар Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд хоёрдугаар байр эзлэсэн, Уянга сумын харьяат, спортын мастер О.Чулуунбатад аймгийн Засаг даргын захирамжаар “Аймгийн гарамгай харваач” цол олголоо.
Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд түрүүлсэн Хужирт сумын харьяат харваач Б.Пүрэвжавт “АЙМГИЙН МЭРГЭН“ цол, хоёрдугаар байр эзлэсэн Нарийнтээл сумын харьяат, Монгол Улсын Идэр мэргэн А.Даваадуламд захирамжаар “Аймгийн гарамгай харваач” цол олголоо.
Мөн Үндэсний сурын харвааны өсвөрийн төрөлд түрүүлсэн Нарийнтээл сумын ЕБС-ийн сурагч Д.Баянмөнхөд “Идэр мэргэн” цол, Арвайхээр сумын ЕБС-ийн сурагч Б.Бэрцэцэгт “Өсөх идэр мэргэн” цолыг тус тус олгоод байна.
Б.Батчимэг
相关新闻