“Тэмүүлэл-II” тэмцээнд 2000 орчим шатарчин оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНАрдчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан төрөл бүрийн тэмцээнүүд зохиож байгаагийн нэг нь шатрын тэмцээн. Аймгийн ЗД – ын хэрэгжүүлж байгаа “Шатар” дэд хөтөлбөрийн хүрээнд “Тэмүүлэл-II” тэмцээн, сонирхогчдын аймгийн аврага шалгаруулах тэмцээнүүдийг хамтад нь зохион байгууллаа.
Уг тэмцээн Булган суманд амжилттай болж, аймгийн хэмжээнд нийт 2000 орчим шатарчин нэг дор тоглосон нь бахадмаар үйл явдал боллоо.Тэмцээний эрэгтэй 1-р байранд Ш.Дэчин, 2-р байранд Б.Гантулга, 3-р байранд Т.Цэвэгжав, харин эмэгтэй 1-р байранд М.Мөнхтуяа, 2-р байранд Ж.Больхүү, 3-р байранд М.Мөнхбаяр шалгарч өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлсээр шагнууллаа.
П.Батням