Тамхидалтыг бууруулахын тулд “Эрүүл хотын сүлжээ” байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-07-14 14:30:52
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Өсвөр үе, залуу үеийхний дунд тамхидалт нэмэгдэж байгаа нь тамхины үнэ хямд, хүртээмж их байгаатай холбоотой гэж эрүүл мэндийн салбарынхан онцолж байна. Тамхи их татахад цусны даралт ихсэх, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг бөглөрөлт гэсэн өвчинд өртөх нь их байдаг аж. Үүнээс улбаатай нас баралт өндөр байгаа гэнэ.
Тодруулбал, хүн амын нийт нас баралтын 70 хувийг дээрх өвчний шалтгаан эзэлж байна.  Иймд  тамхины хэрэглээг бууруулахын тулд эрүүл мэндийн салбарынхан нэгдэж  Улаанбаатар хотын хоёр дүүрэг, 21 аймагт “Эрүүл хотын сүлжээ” байгуулж сургалт, сурталчилгааны ажлыг эхлүүлжээ. Үүний хүрээнд Орхон аймгийн БОЭТ-ийн эмч нар төрийн 10 гаруй байгууллагын 40 орчим хүнд тамхинаас үүдэлтэй өвчин, түүнээс сэргийлэх арга замын талаар сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр охид, бүсгүйчүүд тамхи их татаж байгааг онцолж залуу, өсвөр үеийнхний тамхидалтыг бууруулахын тулд эцэг, эх, асран хамгаалагчдын үүргийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэлээ.
 Б.Оюун-Эрдэнэ
 

相关新闻