Тамир хорооллын иргэд ухаалаг ус түгээх байртай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-10 08:51:38
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төв Эрдэнэбулган сумын 7-р багийн Тамир хороолол шинэ ухаалаг ус түгээх байртай боллоо. Ингэснээр тус худагтай ойролцоох 2000 гаруй өрхүүд ундныхаа усыг 24 цагийн алинд ч авах боломжтой болж байгаа юм. Энэ үеэр тус багийн 50 иргэнд 3500 төгрөгийн 500 литр усны картыг бэлэглэлээ.

“Ар-Ус Ундарга” ХХК-ийн энэхүү худаг нь Цэцэрлэг хот доторх дөрөв дэх худаг бөгөөд Хангай хороололд дахин нэг худгийг ухаалаг болгох гэнэ. Тус компанийн зүгээс энэ жил таван худгийг ухаалаг болгоод, ирэх онд мөн таван худгийг ухаалаг болгохоор төлөвлөжээ.
Б.Гэрэлт-Од
相关新闻