Англичууд 2:0-ээр Шведчүүдийг хожиж хагас шигшээд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-07-07 23:58:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу  2018 оны ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан Швед-Английн шигшээ багийн халз тулаан Самара хотын “Самара арена” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.07/ үдшийн 22 цагт эхэлж, 2:0-ээр Английн шигшээ хожлоо. 

Энэ тоглолтын 30 дахь минутад Шведын хаалганд Янгийн өшиглөсөн булангийн цохилтыг Харри Магуайра мөргөж гоол орууснаар 1:0-ээр англичууд тэргүүлж эхэлсэн юм. Улмаар тоглолтын хоёрдугаар хагасын 58 дахь минутанд Деле Алли хоёр дахь гоолыг мөргөж оруулснаар англичууд 2:0-ээр тэргүүллээ улам бататгаж чадлаа.



Англи, Шведын шигшээ багуудын тоглолт сүүлийн 32 минут болон нэмэлт 5 минутад хоёр талаас ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн ч аль аль нь гоол оруулж чадалгүй англичууд 2:0-ээр ялалт байгуулж, хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болж, харин шведчүүд энэ удаагийн ДАШТ-ий ногоон дэвжээг орхилоо.

Д.Өлзий  

相关新闻