“U Mandala” буддаг номын нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-07-07 17:11:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зураач В.Ундраагийн “U Mandala” буддаг номын нээлт өнөөдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд боллоо.

Номын зохиолч, зураач В.Ундраа “Мандала төрлийн буддаг ном ихэвчлэн Монгол ахуйн дүрслэлийг харуулсан байдаг. Энэ номонд хайр дурлал, гэр бүл, эвтэй дөрвөн амьтан, байгаль эх гэсэн сэдвээр өөрийнхөө 40 уран зургийг оруулсан.  Мандала ном будах нь тухайн хүнд өөрийн хүссэн өнгө будгаа бүтээж, анхаарлаа төвлөрүүлэх, алжаалаа тайлах, бясалгах боломж олгодог. Өөрөөр хэлбэл, өнгөөр ялган будах үед хүний зүүн тархи ажиллаж уур бухимдал үгүй болдог давуу талтай. Үүнээс гадна өөрийн урлан бүтээсэн зургаа номоос авч жаазлан хадгалах боломжтой юм” гэлээ.  

Бүх насныханд зориулсан энэхүү номыг нийт мянган ширхэг хэвлэжээ. Ирэх долоо хоногоос эхлэн номын дэлгүүрүүдээр 19 мянга 500 төгрөгөөр борлуулахаар төлөвлөсөн байна. Харин өнөөдөр болсон нээлтийн үеэр уг номыг 15 мянган төгрөгөөр борлуулсан юм.
О.Болорцэцэг
相关新闻