"Тайланд опен" ОУТ-ээс боксчин Х.Энхдэлгэр, Б.Чинзориг нар алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-07-06 23:18:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулсан боксын олон улсын А зэрэглэлийн нээлттэй тэмцээнд хүчээ сорьсон Монголын боксчид  2 алт, 1 хүрэл медаль хүртжээ.

ОУХМ Б.Чинзориг 64 кг-д, ОУХМ Х.Энхдэлгэр 56 кг-д тус тус алтан медаль медалийн эзэн болсон бол 60 кг-д Б.Мишээлт хүрэл медаль хүртжээ.

Энэ амжилтаараа тэмцээнд оролцсон 26 орны 30 багаас гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн дасгалжуулагчтай Монголын шигшээ баг тэргүүн байрт шалгарсан байна. 

Д.Өлзий

相关新闻