Алслагдсан арван суманд явуулын эмнэлгийн багаж төхөөрөмж олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, иргэн бүрт хүрч ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх зорилгоор "Орон нутгийн хөгжлийн сан"-гийн хөрөнгө оруулалтаар аймгийн Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа “Эх, хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ” хөтөлбөрийн хүрээнд аймгийн алслагдсан бүсийн 10 суманд явуулын эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж гардуулан өгөв.
Тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа энэ сарын 05-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгуулагдаж, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр болон аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, сумдын Эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнууд, холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд оролцов.
Энэ үеэр Ховд аймгийн Үенч, Алтай, Цэцэг, Мөст, Дуут, Эрдэнэбүрэн, Чандмань, Дарви, Буянт, Ховд сумын Эрүүл мэндийн төвд үзлэгийн ор, эвхдэг ширээ, сандал, эм хадгалах сав, амьсгал тоологч, жин, хараа шалгах хүснэгт, үзлэгийн хаалт, ариутгалын кварц, өвчтөн зөөх носилка, үзлэгийн эмчийн цүнх, мотор, майхан зэрэг явуулын эмнэлгийн 10 гаруй төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Явуулын эмнэлгийг ашиглаж алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэн бүрт хүрч үйлчилж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарт ахиц дэвшил гарган ажиллахыг хүслээ.
Явуулын эмнэлэг нь хөдөөгийн алслагдсан багт хүрч, иргэнийг орхигдуулахгүй байх зарчмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь цаг алдалгүй үзүүлэх боломжийг бүрдүүлж, үзлэг оношилгоо хийхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг багтаажээ.

А.Бямбасүрэн