Сүхбаатар сумыг хогноос салгах даалгаврыг аймгийн Засаг дарга өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд хотгор гүдгэр, жалга довыг хогийн цэг болгон ашиглаж, ил задгай хаа сайгүй хог хаягдлыг их хэмжээгээр хаях явдал гарах болжээ. Энэ байдал нь Сүхбаатар сумын өнгө үзэмжийг ихээхэн хэмжээгээр дарж, орчны бохирдлыг үүсгэж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ш.Оргил хог хаягдлын асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудыг дуудан уулзаж үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар сумын ЗДТГ-ын дэргэдэх Тохижилт үйлчилгээний газар нь хог хаягдлын төрөлжсөн үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа ажээ. Иймээс тус байгууллагын ажилтан, албан хаагчдыг хог хаягдын асуудалд онцгойлон хүч өгч ажиллахыг аймгийн дарга анхаарууллаа. Мөн иргэдийн замбараагүй хаясан хогноос болж шинээр үүсгэсэн хогийн цэгүүдийг түрж булан устгах ажилд аймгийн ОБГ, “Сэлэнгэ АЗЗА”, “Сэлэнгэ Энерго”, “Урсгал ус” зэрэг байгууллагууд хамтран тусалж дэмжин, хамтын хүч, уялдаа холбоотойгоор ажиллахыг чиглэл болголоо. Түүнчлэн хог түүх, цэвэрлэх ажилд хүн хүчний зөв зохион байгуулалт хийж, хог цэвэрлэгээний дараах хяналт, зохион байгуулалтыг дагнан хариуцан ажиллахыг Сүхбаатар сумын захиргаанд үүрэг болгосон байна. Аймгийн даргын зүгээс энэ удаагийн хог хаягдлыг зөөж тээвэрлэх, устгаж булах ажилд зарцуулагдах шатахууныг аймаг хариуцах шийдвэрийг гаргалаа.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын хогийн нэгдсэн цэг “Хонгорморьт” 1-р багийн нутаг дэвсгэр буюу хуучнаар Мод боловсруулах комбинатын ард байрладаг юм. Үүнээс өөр хог хаях том цэг тус суманд байдаггүй аж.

Ч.Отгонцэцэг