Алтайн өвөр говиор өдөртөө 38 градус хүртэл хална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэ сарын сүүлчээр Говь-Алтай аймгийн өвөр говиор өдөртөө 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус хүрч хална хэмээн тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Тус аймгийн ихэнх нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус дулаан байх гэнэ.
Харин сарын эхэн болон дунд үеэр бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Энэ сард Говь-Алтайн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох ба нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн дунд болон эцсээр нутгийн хойд хэсгээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үед бороотой байх төлөвтэй байна. Сарын сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох ба борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүсэх ажээ.

Э.Нарангэрэл