Ирантай бизнес эрхэлсэн компаниудад зохих шийтгэлийг нь ногдуулахад бэлэн гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /ТАСС/.АНУ-ын Ираны эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнүүдийг зөрчсөн Европын Холбооны /ЕХ/ компаниудын эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж байгаагаа, түүнчлэн Ираны эсрэг авсан хуучин хориг арга хэмжээнүүдээ сэргээгээд зогсохгүй шинэ хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ Д.Трамп өнгөрсөн 5 дугаар сард зарласан юм. Түүнчлэн тэрбээр Иран улстай Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний оронд өөр шинэ хэлэлцээр байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч ингэхдээ тэрбээр байж боломгүй нөхцөлүүдийг Иранд санал болгосон юм.

Э.Аянзаяа