Ховд их сургууль гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-01 14:27:39
Ховд/МОНЦАМЭ/ БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөлийн шинэчилсэн шалгууруудын дагуу байгууллагаа амжилттай магадлан итгэмжлүүлсэн их сургуулиудын удирдлагуудад БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа амжилт хүсч батламж гардууллаа. 
Ховд Их сургууль нь анх 1999, 2005 онуудад магадлан итгэмжлэгдэж байсан бол өнөөдөр ийнхүү гурав дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдэж захирал, доктор, дэд проф В.Сайнбаяр батламжаа гардаж авлаа. 
Ийнхүү алс баруун хязгаарт эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх хариуцлагатай хүндтэй үүргийг амжилттай биелүүлж яваа Ховд Их Сургуулийн нийт хамт олонд яамны удирдлагууд баяр хүргэж, амжилт хүсэв.
                                                                                                                   А.Бямбасүрэн

相关新闻