Их, дээд сургууль, коллежийн элсэлтийг 6 дугаар сургууль дээр зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Монголын их, дээд сургуулиудын консорциумийн Ховд аймаг дахь салбар комисс 6 дугаар сарын 28-нд “Их, дээд сургууль, коллежид аймаг, орон нутгаас 2018-2019 оны жичээлийн жилд оюутан элсүүлэх журам”, элсэлтийн хөтөлбөрийн 8 бүлэг, босго оноо, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Ховд аймагт 2018-2019 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх үйл ажиллагаа энэ оны 07 дугаар сарын 01-05-н өдөр ерөнхий боловсролын 6 дугаар сургууль дээр зохион байгуулагдаж, өглөө 09:00 - 22:00 цагийн хооронд ЭЕШ-ын оноо, жагсаалтын дагуу бүртгэл, хуваарь сонголт явагдана.
ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө WWW.EEC.MN цахим хуудсанд байршуулж байгаа учир шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан WWW.EEC.MN цахим хуудаснаас үзэж болно. Мөн шалгуулагч хуваарь сонголтын үйл ажиллагаанд оролцохдоо иргэний үнэмлэх, батламж, бүрэн, дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хураамж 10,0 мянган төгрөг, ур чадварын шалгалтын хураамж 5,0 мянган төгрөг авч ирэхийг холбогдох газруудаас анхаарууллаа.

А.Бямбасүрэн