“Граунд Гольф”-ийн тэмцээнээр 100 “Алтан бөмбөг”-ийн эзнийг тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Граунд Гольфийн Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” өнөөдөр “Чингис Хааны хүрээ” цогцолборт эхэллээ.
Тэмцээнд нийслэлээс 240, хөдөө орон нутгаас 100, гадаадын 12 орноос 70, Өвөр Монголоос 20, нийт 448 тоглогч оролцож байна. Тэмцээн 64 шүүгчдийн бүрэлдэхүүнтэй ба Ерөнхий шүүгчээр Монголын үндэсний “Граунд Гольф”-ийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Бат-Өлзий ажиллаж, 4 талбай, 8 үүрэнд тоглох юм.

Тэмцээнд 7-85 хүртэлх насныхан оролцож байгаа бөгөөд үүний 90 хувийг 55-65 насныхан эзэлж байна хэмээн Ерөнхий шүүгч Б.Бат-Өлзий хэллээ. Тэрбээр, “Нэг цохилтоор оруулсан тохиолдолд “Алтан бөмбөг”-ийн эзэн болдог. Одоогийн байдлаар Монголын үндэсний “Граунд Гольф”-ийн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар 3 удаа “Алтан бөмбөг” оруулсан үзүүлэлтээр тэргүүлж байна. Тэмцээний төгсгөлд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулахаас гадна 100 “Алтан бөмбөг”-ийн эзэн тодруулахаар төлөвлөсөн” хэмээв.

Япон улсын Тоттори мужид 1982 онд анх үүссэн Граунд гольфийн спорт Монгол Улсад дэлгэрч, Ази тивийн томоохон тэмцээн зохион байгуулж буйд баяртай байгааг Японы Граунд Гольфийн холбооны ерөнхийлөгч Сонояама Казүо хэллээ. Тэрбээр, “Энэ спортоор дэлхийн 20 гаруй улсын тамирчид хичээллэдэг. Үүний 12 улсын төлөөлөл өнөөдрийн тэмцээнд оролцож байна. Монгол Улсад энэ спортоор сонирхож хичээллэдэг маш олон хүн байгаа ч цохиур болон бусад хэрэгслээс эхлээд дутагдалтай зүйл олон байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгооор Монголын Биеийн тамир спортын газрын дарга болон холбогдох албаныхантай уулзаж ярилцсан. Бид эх орондоо очсоныхоо дараа Монгол тусламж боломжийг эрэлхийлэх болно” гэв.

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу, “Энэ спорт манай улсад төдийлөн дэлгэрээгүй. Гэхдээ өнөөдрийн тэмцээнд таван тамирчин оролцож байгаа. Талбайн гольфийн Азийн хэмжээний тэмцээнийг амжилттай зохион байгуулж буй Монгол Улсад баяр хүргэе” гэлээ.
Мөн тэмцээний хамгийн ахмад оролцогч буюу 85 настай тамирчин Л.Санждорж, “Би талбайн гольфоор жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн. Энэ хугацаанд дүүргийн хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцлоо. Энэ спорт оюуны хөдөлмөр, бизнес эрхэлдэг болон өндөр настан зэрэг хөдөлгөөн шаардлагатай хүмүүст илүү тохиромжтой. Мөн тусгайлан зассан талбай шаардахгүйгээс гадна цохиур хэрэгслийн үнэ хувьд хямд байдаг. Түүнчлэн ойлгоход энгийн 16 дүрэмтэй” гэлээ.

Энэхүү тэмцээнийг НЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний "Граунд Гольф"-ийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шилдгүүдээ маргааш буюу энэ сарын 30-нд тодруулах юм.

О.Болорцэцэг
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр