Залилан мэхэлсэн гэмт хэргийн улмаас иргэдэд 37 сая төгрөгийн хохирол учирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2018 он гарснаас хойш бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг 2018 оны тавдугаар сарын байдлаар судалж үр дүнг нь олон нийтэд танилцуулав.
Тус аймгийн хэмжээнд 2018 он гарснаас 15 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд 8 хэрэг нь өмнөх оны үлдэгдэл, 7 хэрэг нь 2018 онд шинээр бүртгэгдэн гэмт хэргийн улмаас иргэдэд нийт 37 403 500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд одоогоор хохирлыг нөхөн төлсөн тохиолдол байхгүй гэнэ.
Энэ төрлийн гэмт хэрэг нь нийт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 194 хэргийн 7.7 хувийг эзэлж буй юм. Эдгээр 15 эрүүгийн хэргийг шийдвэрлэлтийн байдлаар авч үзвэл эрүүгийн 1 хэргийг прокуророос гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн бол 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж бусад 13 хэрэг нь хэрэг бүртгэлтийн ажиллагаанд шалгагдаж байгаа ажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс голчлон хохирогчийн төрөл садан, гэр бүлийн гишүүн, найз нөхдийн нэрийг ашиглаж гар утсаар холбогдон дансаар мөнгө шилжүүлүүлж авах, олон нийтийн сүлжээгээр бусдын хувийн мэдээллийг олж аваад түүгээрээ дамжуулан хохирогчидтой холбогдож хохирогчийн ойр дотны хүний өмнөөс харьцаж дансаар мөнгө шилжүүлүүлж авах, бараа, үйлчилгээ хийх эсхүл бараа, үйлчилгээ аваад төлбөрийг төлөхгүй байх, баримт бичиг хуурамчаар гаргаж хохирогчид өгөх зэрэг арга хэрэгслийг гэмт үйлдэлдээ ашигласан байна хэмээн тус аймгийн Прокурорын газраас мэдээлэв. Иймээс иргэдийг өөрөө буюу ойр дотны хүнээ залилах гэмт хэргийн хохирогч болгохгүйн тулд анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Э.Нарангэрэл