Колумбын шигшээ Сенегалын шигшээ багийг 1:0-ээр хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Самара хотын “Самара арена” цэнгэлдэх хүрээлэнд энэ үдэш /2018.06.28/ хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Н хэсгийн гуравдугаар тойргийн Сенегал-Колумбын шигшээ багуудын тоглолт болж, 1:0 колумбчууд хожиж, сенегалчууд нутаг буцахаар боллоо.
Энэ тоглолтын 74 дэх минутад Колумбын хамгаалагч Иерри Мина гоол оруулснаар хэсгээ тэргүүлэх нь тодорхой болж, энэ үр дүнгээ хамгаалсаар эцсийн шүглийг дуугаргалаа.
Ийнхүү Колумбын шигшээ баг өнөө шөнө болох G хэсгийн хоёроор гарах баг /Англи-Бельги/-тай тоглохоор болж байгаа юм. Энэхүү тоглолтыг 41 970 үзэгч “Самара арена” цэнгэлдэхэд үзжээ.
Д.Өлзий