Чөлөөт бөхийн тамирчид Хайлаарын ОУТ-ээс 13 медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Баргын цом” олон улсын тэмцээн зургадугаар сарын 25-26-нд БНХАУ-ын Хөлөнбуйрын Хайлаар хотноо болж, манай бөхчүүд 13 медаль хүртжээ.
Энэхүү тэмцээнд Монгол, БНХАУ, БНАСАУ, ОХУ-ын тамирчид хүч сорьж байгаа бөгөөд тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн барилдаан болж, манай бөхчүүд хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв.
Харин хоёр дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүд барилдаж, манайхаас 68 кг-д “Арслан” клубын тамирчин М.Хишигмаа алтан медаль хүртлээ. Мөн 57 кг-д “Женко” клубын тамирчин Б.Болортуяа, 62 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Х.Болортуяа нар мөнгө, 72 кг-д “Цастын барс” клубын тамирчин Э.Саранхөхөө хүрэл медалийн эзэн болсон.
Урд хөршид манай улсаас 30 гаруй тамирчин хүч үзсэн бөгөөд олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, улсын шүүгч Л.Жаргалсайхан, М.Баярсайхан нар ажиллажээ.

Д.Өлзий