Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн III тойргийн 8 тоглолт үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-27 11:07:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн 2018 оны буюу 21 дэх удаагийн ДАШТ-ий хасагдах шатны 16-д учраа таарах багууд эхнээсээ тодорч байна.

Хасагдах шатны 16-д Франц-Аргентина, Хорват-Дани, ОХУ-Испани, Португали-Уругвай учраа тааран тоглохоор боллоо.

ДАШТ-ий хэсгийн төгсгөлийн III тойргийн эхний дөрвөн тоглолт Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө            /мягмар гарагийн 22 цагаас/ болж Дани - Франц 0:0-ээр тэнцсэн, Австрали - Перу 0:2-оор Перу хожсон бол лхагва гарагийн 02 цагаас Нигери - Аргентин 1:2-оор Аргентин, Исланд - Хорват 1:2-оор Хорватын шигшээ тус тус хожсон юм.

Харин өнөө шөнө /22 цагт/ Мексик - Швед, БНСУ - Герман тус тус тоглох бол /пүрэв гарагийн 02 цагт/ Серби - Бразили, Швейцарь - Коста-Рика халз тоглоно.

Маргааш шөнө буюу пүрэв гарагийн 22 цагаас Япон - Польш, Сенегал - Колумб тус тус учраа тааран тоглох бол баасан гарагийн 02 цагаас Панам - Тунис, Англи - Бельги улсын шигшээ багууд халз тоглох юм.


Д.Өлзий
相关新闻