Хорватын шигшээ баг Исландчуудыг 2:1-ээр хожиж гэрт нь буцаалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-27 07:42:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Донын Ростов хотноо "Ростов Арене" цэнгэлдэхэд манай цагаар өнгөрсөн шөнө /02 цаг/ хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий D хэсгийн Исланд-Хорватын шигшээ багуудын халз тоглолт болж 1:2-оор хорватууд хожлоо.

Тоглолтын эхний 45 минутад хоёр багийн аль аль нь гоол оруулж чадалгүй цагаа өндөрлүүлсэн юм. Харин энэ тоглолтын хоёрдугаар хагаст ширүүн тулаан өрнөж, анхны гоолыг
Бадель 53 дахь минутад Исландын хаалганд оруулж Хорватын шигшээ баг тэргүүлж эхэлсэн бол 76 дахь минутад торгуулийн цохилтоор Исландын Сигурдссон тэнцээний гоол хийсэн юм.

Ингээд тоглолтын төгсгөлийн 90 дэх минутад
Перишич хожлын гоолыг оруулж хорватууд багтаа 3 оноо нэмж нийт 9 оноотой хэсгээ тэргүүлсэн бол исландчууд тэмцээнээ өндөрлөж гэртээ харихаар болов.
 

Д.Өлзий

相关新闻