Аргентины шигшээ баг Нигерийг 2:1-ээр хожиж 4 оноотой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-27 07:03:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий  D хэсгийн Нигери-Аргентины шигшээ багуудын халз тулаан “Санкт-Петербург арена” цэнгэлдэхэд манай цагаар урд шөнө болж, аргентинчууд 2:1 хожлоо.

Энэ тоглолтын анхны г
оолыг  14 дэх минутад Лионель Месси оруулж 0:1-ээр Аргентины шигшээ тэргүүлж эхэлсэн юм. Харин хоёрдугаар хагасын 51 дэх минутад Нигерийн хагас хамгаалагч Виктор Мозес торгуулийн цохилтоор тэнцээний гоолыг хийж 1:1 боллоо.

Улмаар тоглолтын төгсгөлийн 86 дахь минутад Аргентины хамгаалагч Маркос
Рохо хожлын гоол хийж, 2:1-ээр Аргентины шигшээг баг анхны ялалтаа байгуулав.

Аргентины шигшээ баг өмнө нь Исландтай тэнцэж, Хорватын шигшээд 3:0-ээр хожигдож ганц оноотой байсан бол ийнхүү 4 оноотой боллоо.

 

Д.Өлзий

相关新闻