Нийт нутгийн 29 хувьд мал бэлчээрлэх боломжгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-26 17:46:52
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нутгаар бэлчээрийн ургамлын гаралт энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 15 хувьд хэвийн, 46 хувьд дунд, 29 хувьд муу мал бэлчээрлэх боломжгүй байна. Малын усан хангамж муудаж, малын тарга хүч дунд зэрэг байгаа талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас мэдээлэв.

Нийт нутгаар ургамлын өндөр 1-18 см байгаа бөгөөд Халзан, Түмэнцогтын хойд тал, Сүхбаатар сумын зүүн хэсгээр ургамлын ургалт сэргэж байгаа ажээ.

Хур тунадасны тухайд мөн энэ сарын 20-ны байдлаар хамгийн их нь Баруун-Урт суманд 54,4 мм буюу оон жилийн дунджаас их харин бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ.

Харин энэ сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 26-нд нутгийн зүүн хойд хэсгээр дуу цахилгаантай, бага зэргийн бороо орох төлөвтэй байгаа аж.
Т.Одончимэг
相关新闻