Уругвайчууд Оросуудыг 3:0-ээр хожиж хэсгээ тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-26 01:03:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий А хэсгийн Уругвай-ОХУ-ын шигшээ багийн халз тоглолт Самара хотын “Самара Арена” цэнгэлдэхэд Улаанбаатарын цагаар 22.00 цагаас эхэлж, 3:0-ээр оросууд хожигдлоо.

Энэ хоёр баг хоёулаа хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд Уругвайчууд ийнхүү А хэсгийг тэргүүллээ. Энэ тоглолтын эхний гоолыг  Луис Суарес  10 дахь минутад оруулсан бол 23 дахь минутад Денис Черышев өөрийн хаалгандаа авто гоол хийснээр оросууд 2:0-ээр хожигдож эхэлсэн бөгөөд Смольников 28 дахь минутад шар картаар торгууллаа.

Улмаар 38 дахь минутад Смольников дахин алдаа гаргаж улаан карт өргүүлж талбайгаас хөөгдсөнөөр оросууд 10-уулаа талбайд үлдлээ. Тоглолтын 38 дахь минутад Д.Черышевын оронд Фернандес сэлгээгээр орж ирлээ. Ийнхүү оросуудад тоглолтын эхний хагас маш хүнд байдалд үргэлжилж  өндөрлөв.



Харин хоёрдугаар хагаст хүн дутуу оросууд нэлээд сайн эсэргүүцэл үзүүлсэн хэдий ч Самедовын гурван ч цохилт маш оновчгүй болсон юм. Уругвайчууд үе үе гавшгай, оновчтой дамжуулалт хийж хаалга руу довтолсон ч гоол нэмж оруулж чадалгүй байсаар төгсгөлийн 90 минутад
Э.Каванигийн цохилт оновчтой болж гурав дахь гоолыг оруулав.

Ийнхүү Уругвайн шигшээ баг 3:0-ээр ОХУ-ын шигшээг хожиж хэсгээ итгэл төгс тэргүүллээ. А хэсэгт гурван хожилтой Уругвай 9 оноотой манлайлсан бол ОХУ-ын баг хоёр хожил, нэг хожигдолтой 6 оноотой удааллаа.

 

Д.Өлзий

相关新闻