Томоохон голуудын усны түвшин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-25 20:13:02
ХовдМОНЦАМЭ/ Сүүлийн өдрүүдэд орсон хур борооны улмаас Буянт голын усны түвшин 352 см хүрч, үерийн түвшнээс 12см‑ээр давсан байна. Иймд Буянт голын дагуу суурьшиж, зусаж байгаа айл өрх, аж ахуйн нэгж,байгууллага,аялал зугаалгаар амарч буй ард иргэдийг үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Ховд аймгийн хэмжээнд томоохон голуудын усны түвшин энэ оны 06 сарын 25-ны байдлаар ихэссэн байдалтай байна. Тухайлбал  Мөнххайрхан сумын Долоон нуурын усны түвшин 122, Дунд цэнхэрийн  гол 205, Булган гол  339, Дөргөн сумын Чоно харайхын гол 293, Манхан сумын Төгрөг гол 431, Ховд хот Буянт гол 352 см-ээр ихэссэн байна.
А.Бямбасүрэн
相关新闻