Чандмань сумын Сүлжээ багт сонгуулийн ирц 50 хувьд хүрсэнгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Энэ оны 6-р сарын 24-нд улсын хэмжээнд зарим аймаг сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль зохион байгуулагдаж 11 аймаг, 29 сумын 43 хэсэгт санал хураалт явагдлаа.
Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол баг, Дарви сумын Булаг баг, Мянгад сумын Баян хошуу баг, Үенч сумын Цагаан түнгэ баг, Эрдэнэбүрэн сумын Баянгол баг, Чандмань сумын Жаргалант, Сүлжээ багт явагдсан сумын ИТХ-ын сонгуульд 15 хүн нэр дэвшсэн бөгөөд нийт 2959 сонгогч санал өгөхөөс 1615 буюу нийт сонгогчдийн 55 хувь нь саналаа өгч сонгуульд оролцсон байна. Үүнээс Чандмань сумын Сүлжээ багт сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй учир хуулийн дагуу нэмэлт санал хураалт явуулахаар болжээ.

А.Бямбасүрэн