Малын генетик нөөцийн болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг сурталчилж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-25 17:59:41
Говь-Алтай /МОНЦАМЭ/ УИХ-аас Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлан энэ оны зургаадугаар сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас тус хуулиудын сургалт сурталчилгааг өнөөдрөөс зохион байгуулж байна.
 
Сургалтад тус аймгийн хойд бүсийн 12 сумын сум, орон нутгийн удирдлагууд, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид гээд 160 хүн хамрагдаж байгаа ажээ.
Уг сургалт сурталчилгааны арга хэмжээг маргааш буюу зургаадугаар сарын 26-ны өдөр Бигэр суманд урд бүсийн 6 сумын 130 хүнийг хамруулан зохион байгуулах гэж байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хэлтсийн дарга С.Эрдэнэ-Очир мэдээлэв.
Говь-Алтай аймаг нь 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт малынхаа тоогоор улсад долоодугаар байрт, тэмээ, ямааныхаа тоогоор гуравдугаар байрт орсон байна. тухайлбал адуу 123,6 мянга, үхэр 85,4 мянга, тэмээ 41,9 мянга, хонь 1194,6 мянга, ямаа 2355,4 мянган толгойд хүрчээ.
Э.Нарангэрэл
 
相关新闻