ЭЕШ-аар математикийн хичээлийг хамгийн олон сурагч сонгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-22 22:36:12
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэ оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтад Говь-Алтай аймгаас давхардсан тоогоор 3999 сурагч бүртгүүлсэнээс нийт 3867 нь шалгалтад оржээ. Тэдний 666 буюу хамгийн олон нь математикийн хичээлийг, хамгийн цөөн буюу есөн хүүхэд Орос хэлний хичээлийг сонгосон байна. 

Уг шалгалтыг тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын газар, Цагдаагийн газартай хамтран зохион байгуулсан байна. Багийн ахлагч, сэдэв хариуцагч, хянагч багш нарын ахлагч, 6 зохион байгуулагч, 47 хянагч нийт 232 багш ажиллажээ.
Э.Нарангэрэл
相关新闻