Аймгийн төвд дугуйн замтай болох санаачилга гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Эх дэлхийгээ хамгаалах үйлсийг энгийн хэрэглээнээс эхэлье” уриатай “Дугуйтай Сэлэнгэ” төслийн нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн төв Партизаны талбайд болжээ.
Төслийн нээлтэд тус сургуулийн удирдлагууд, багш нар, клубын сурагчид, аймгийн БТСГ-ын дарга Б.Батулга, улсын тэргүүний ЕБ-ийн 2-р сургуулийн захирал С.Энхтайван, дугуйтай аялал клубын тамирчид оролцсон байна.
Сүхбаатар сумын Улсын тэргүүний дөрөвдүгээр сургуулийн технологийн багш н.Гүнжилмаа дугуйлангийнхаа сурагчидтай хамтраад энэ онд тогтвортой хөгжлийн боловсрол хөтөлбөрт төсөл бичиж явуулсан нь өнөөдөр энэхүү “Дугуйтай Сэлэнгэ” төсөл хэрэгжих болсон байна. Төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас санхүүжүүлжээ.
Тус сургуулийн захирал Н.Энхтөр хэлэхдээ “унадаг дугуй нь эрүүл мэндийн болоод, эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой. Иймд хүүхдүүд бие бялдраа хөгжүүлэх, эрүүл саруул байх, эрүүл амьдралын хэв маягыг тогтоох, хэвшил болгоход маш их нөлөөтэй. Дэлхийн бүх улс орнууд одоо унадаг дугуйны хэрэглээ рүү ороод байна. Иймээс бид өнөөдөр клуб болон хүүхдүүдээрээ дамжуулж, Сэлэнгэдээ, орон нутагтаа дугуйны хэрэглээг өргөн дэлгэр болгох, авто машинаас татгалзах, ингэснээр агаарын бохирдлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх, эх дэлхийдээ эерэг нөлөө үзүүлэх алхамд оролцож байна” гэлээ. Төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн 1000 гаруй сурагчдын гуравны хоёр нь унадаг дугуйг өдөр тутмын хэрэглээгээ болгож чадсан байна. Иймээс төслийн зүгээс цаашид Сүхбаатар сумын ЕБС-иудтай хамтарч унадаг дугуй сонирхогчдын тоог 2.5 дахин нэмэгдүүлэх, жил бүрийн тодорхой нэг өдрийг автомашингүй өдөр болгох зорилт тавьжээ. Ийнхүү дугуйн хэрэглээ нэмэгдсэнээр аймгийн төвд дугуйн зам бий болгох саналыг аймгийн ИТХ-д оруулах зэрэг олон санал санаачилгуудыг төслийн цаашдын зорилгодоо тусгаж өгсөн нь бусад төслөөс давуу байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг