“Би гэртээ” дугуйлан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-20 12:50:38
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт  “Би гэртээ” дугуйлан үйл ажиллагаа эхлүүлээд байна. Гэрээр хүүхдээ харж байгаа ээжүүдэд гэртээ хөдөлмөр эрхлэх, санхүүгийн эх үүсвэртэй болох зорилготой энэхүү дугуйланг аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн ЗДТГазартай хамтран зохион байгуулж байна.
Энэ сарын 30 хүртэл үргэлжлэх уг дугуйланд Данзадгадын найман багаас гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийг хамруулж байна. Дугуйлангаар үр үрсэлгээ, суулгац, тасалгааны цэцэг, ногоо даршлах, нөөшлөх, зодог шуудаг оёх, оёдол эсгүүр,  гар урлал гэсэн таван чиглэлээр явуулж байгаа юм. Чиглэл тус бүрд 10 ээжийг тухайн чиглэлээр нь сургах бөгөөд сургалтуудыг мэргэжлийн багш нар зааж байгаа ажээ. Энэхүү дугуйлангаас гарсан бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаагаар худалдан борлуулах юм байна.
Мөн дугуйлангийн үр дүнд өрхийн орлого бага 50 гэр бүл өөрийн гэсэн өрхийн орлоготой болсон байхаас гадна гэрээр хүүхдээ харж байгаа ээжүүдийн бизнесийн эхлэл болно гэж үзэж байгаа аж.
Д.Мишигсүрэн

相关新闻