Оросууд Санкт-Петербург хотноо Египетийг 3:1-ээр хожиж ДАШТ-ий 2 дахь ялалтаа байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий А хэсгийн ОХУ-Египет улсын шигшээ багуудын халз тулаан Санкт-Петербург хотын “Санкт-Петербург” цэнгэлдэхэд 64468 үзэгчдийн өмнө болж, 3:1-ээр оросууд өрсөлдөгчөө хожиж энэ удаагийн ДАШТ-ий 2 дахь ялалтаа байгууллаа.
Тус тэмцээний хоёрдугаар хагасын 47 дахь минутад Египетийн Ахмед Фатхи өөрийн хаалгандаа авто гоол хийснээр онооны харьцаа 1:0 болж оросууд тэргүүлж эхэлсэн.
Харин Денис Черышев 59 дэх минутад гоол оруулснаар 2:0 болсон бол Артем Дзюба гуравхан минутын дараа буюу 62 дахь минутад дахин гоолдож 3:0-ээр ОХУ-ын шигшээ баг хол тэргүүлж хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөсөн юм.

Энэхүү тоглолтын 73 дахь минутад Египетын Мохамед Салах гоол оруулснаар оноо 3:1 болов. Төгсгөлийн 20 гаруй минутад аль аль нь гоол хийж оноогоо ахиулж чадалгүйгээр ийнхүү оросууд 3:1-ээр өрсөлдөгчөө хожлоо.
Денис Черышевыг 2018 оны ДАШТ-д гурав дахь гоолоо оруулж, алдарт Роналдогийн амжилттай зэрэгцэхэд хамгаалагч Мариу Фернандес, хагас хамгаалагч Александр Самедов хоёрын дамжуулалт том дэмжлэг болсныг энд онцлох ёстой. Мөн Артем Дзюба энэ ДАШТ-д хоёр дахь гоолоо оруулаад байгаа юм.

Д.Өлзий