“Оюутан цэрэг-2018”-д баруун таван аймгаас 150 оюутан хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-19 09:07:50
Ховд/МОНЦАМЭ/ “Оюутан цэрэг-2018” сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгаас нийт 150 оюутан хамрагдаж, цэргийн эрдэмд суралцахаар өчигдөр бэлтгэл сургуульдаа гарлаа.
Баруун таван аймгийн Их, дээд сургуулийн оюутнууд 2016 оноос эхлэн “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдсан эхэлснээс хойш гурван жилийн хугацаанд нийт 450 оюутан хамрагдаж байгаа юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2014 оны хамтарсан тушаалын дагуу “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ оны “Оюутан цэрэг” сургалтыг 06 дугаар сарын 18-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ний өдөр хүртэлх хугацаанд Ховд аймагт зохион байгуулж байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөр Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтанд хамруулж, цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулж, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой юм.
А.Бямбасүрэн
 

相关新闻