“Монгол хурандаа” нийгэмлэг Ховд аймгийн хүчний байгууллагын алба хаагчидтай уулзалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ “Монгол хурандаа” нийгэмлэгээс орон нутгийн хүчний байгууллагын алба хаагчидтай энэ сарын 16-ны өдөр уулзалт хийлээ. Уулзалтын үеэр “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн Ч.Баатар Монгол Улсын тусгаар тогтнол, Зэвсэгт хүчний байгууллагын түүхэн замнал, цэрэг, эх оронч үзэл, хүчний байгууллагын алба хаагчдын баримтлах зарчмын талаар мэдээлэл хийв.
Үүнээс гадна аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Монгол хурандаа” нийгэмлэгийн ажлын хэсгийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.
Үүнээс гадна аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Монгол хурандаа” нийгэмлэгийн ажлын хэсгийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.
“Монгол хурандаа” нийгэмлэг “Монгол хурандаа” төгсөшгүй цувралын YII боть номоо уншигч түмэндээ толилуулж, зэвсэгт хүчин, Онцгой байдал, тагнуул, Хил хамгаалах байгууллагаас нийт бахархан хүндлэх 30 хурандаагийн намтар, дурсамжийг номын цагаан суварганд мөнхөлсөн байна..
“Монгол хурандаа” нийгэмлэгийн гишүүн бэлтгэл болон чөлөөнд байгаа хурандаа, дэд хурандаа цолтонуудын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, амралт, сувилал, эмчилгээ оношлогоонд хөнгөлттэй нөхцөлөөр жилд 1-2 удаа хамруулах, зохион байгуулахад ахмад эмч нар зохих тусламж, дэмжлэг үзүүлэх, мөн ахмад эмч нараас орон нутгийн иргэд, алслагдсан хүчний байгууллагуудын цэргийн албан хаагчид, тэдний гэр бүлийнхэнд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, сургалт зохион байгуулахад тус нийгэмлэгээс зохион байгуулалтын тусламж, дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
А.Бямбасүрэн