Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Орхон аймгийн 2018-2019 оны хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө”-г хэлэлцлээ.
Аймгийн ХХААГ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд, малчдаар төрөл бүрийн гар тэжээл, хужир, давс бэлтгүүлэх, зудын гамшгийн үед цас ярагч техник, хэрэгсэл болон туулах чадвар сайтай машин бэлтгэх зэрэг нийт 32 заалт бүхий төлөвлөгөө боловсруулснаа танилцууллаа.
Орхон аймаг 84.5 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 39500 га нь бэлчээр, 1400 га нь хадлангийн талбай юм. Нийт 130 мянган толгой малтай ба үүнээс адуу 12.250, үхэр 21.900, хонь 47.600, ямаа 40.490, тэмээ 39 толгой байна.
Энэ өвөл Орхон аймагт цас их орж хавар нь малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас нийт мал сүргийн 3.9 хувь буюу 4808 мал зүй бусаар хорогджээ. Иймд ирэх өвөл малын зүй бус хорогдол гаргахгүйн тулд энэ жил бүх малаа вакцинжуулах, өвс, тэжээлээ хангалттай бэлтгэх гэнэ. Үүнд шаардагдах хөрөнгийг ИТХ-ын ээлжит хуралдаанаар шийдвэрлэх ажээ.
Хаврын тариалалтыг цаг хугацаанд нь эхлүүлсэн бөгөөд энэ жил 4505 га талбайд тариалалт хийхээс 3700 га-д хийжээ. Үүнд улаан буудай 2638 га-д, төмс 204 га-д, хүнсний ногоо 156 га-д, тэжээлийн ургамал 104 га талбайд хийжээ. Энэ зун хур бороо багатай, гантай байх төлөвтэй байгаа тул газар тариалангийн усалгааны системийг нэмэгдүүлэх, үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах зэрэг арга хэмжээ авах гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ