Францын шигшээ, Австралийн шигшээг 2:1-ээр хожиж, хэсгээ тэргүүлэх замаа заслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-16 22:14:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий гурав дахь өдрийн С хэсгийн тоглолт Казань хотын “Казань Арена” цэнгэлдэхэд 18 цагт Францын эсрэг Австралийн шигшээ багуудын тоглолтоор эхэлж Францчууд өрсөлдөгчөө 2:1-ээр хожиж, хэсгээ тэргүүлэх замаа заслаа.

Хоёр багийн тоглолтын эхний хэсэгт аль аль нь гоол оруулж амжилгүй өндөрлөв. Харин хоёрдугаар хэсгийн 58 дахь минутанд А.Гризманн  гоол хийж  багаа тэргүүлүүлсэн хэдий ч
 дөрөвхөн минутын дараа Францын хамгаалагч Умтити бөмбөгөнд гар хүрснээр Австралийн багийн ахлагч М.Единак /62/ торгуулийн цохилтоор гоол оруулж, гоол 1:1 болж тэнцлээ. Энэ жилийн ДАШТ-д анх удаагаа тоглолтын бичлэгийг ухрааж үзсэн бөгөөд А.Гризманныг зориуд унагасан эсэхийг нягталж үзэн торгуулийн цохилт хийх эрхийг өгсөн юм. Харин Францын хамгаалагч Умтити өөрийн талбайд бөмбөгөнд гар хүрсэн нь Австраличуудад том боломж олгосон. 

Бараг 20 минут үргэлжилсэн тэнцээг хагалж францын Погба 81 дэх минутад багийнхаа хожлын гоолыг орууллаа. Ийнхүү Д.Дешамаар удирдуулсан, П.Погба, А.Гризманн нарын авьяаслаг олон тоглогчтой Францын шигшээ баг тив-улс Австралийн шигшээ багийг хожиж францчуудаа баярлууллаа.

Энэ хоёр баг өмнө нь дөрвөн удаа таарч байсан бөгөөд Францын шигшээ баг хоёр хожсон бол Австралийн шигшээ баг нэг удаа хожиж, нэг удаа эвийн гэрээ байгуулсан түүхтэй. Харин ДАШТ-ий дэвжээн дээр анх удаа учраа таарсан юм. ОХУ-д болж буй ДАШТ-д түрүүлэх гол фаворит бол Францын шигшээ баг юм.

 

Д.Өлзий

相关新闻