Үерийн далан байгуулах төслөө Европын Сэргээн Босгох Хөгжлийн банкинд танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-06-16 15:04:48
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Европын Сэргээн Босгох Хөгжлийн банкны ОХУ болон Ази Монгол Улсыг хариуцсан эдийн засагч Антон Дэн Чин Юу(Anton Dan-Chin-Yuг)-г  хүлээн авч уулзлаа.
Энэ сарын 15-ны өдөр болсон уг уулзалтаар Засаг даргын орлогч С.Батжаргал, Орхон аймагт нэн тулгамдаад буй үерийн далан болон гэр хороолол руу инженерийн шугам сүлжээг тэлэх төсөл  дээр хамтран ажиллах санал тавилаа. Уг төслийг хэрэгжүүлэхэд нийт 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.
Европын Сэргээн Босгох Хөгжлийн банкны ОХУ болон Ази Монгол Улсыг хариуцсан эдийн засагч  Антон Дэн Чин Юу хэлэхдээ, “Энэ хоёр төсөл дээр  хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Манай банк зөвхөн Улаанбаатар  хот гэлтгүй  хөдөө, орон нутагт ажиллаж иргэдийн амьдрах таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажилладаг” гэсэн юм.
Уг банк нь 2001 оноос Монгол Улсын хувийн компаниудтай  хамтран ажиллаж санхүү,  техникийн туслалцаа, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Энэ жил хот суурин газрын дэд бүтцийн чиглэлээр Монголд анх удаа Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр болох 50мв-ийн Салхитын цахилгаан станцын төсөлд 42.4 сая ам долларын санхүүжилтыг олгохоор болоод байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ
 

相关新闻