Цэцэрлэгийн багачууд сүлд дуутай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн хүүхэд, багачууд сүлд дуутай боллоо. "Хүслийн өргөө" дууны шүлгийг тус цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунчимэг бичиж, Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын дуу хөгжмийн багш Ж.Батбаяр аяыг нь зохиосон байна.
Балчирхан оюуны мэлмий нээсэн
Бодлын уурхай эрдмийн өглөг
Борхон зүрхний хайрыг тээсэн
Буяны мөртэй ижий дагинас хэмээх сайхан үгтэй дууг зөвхөн тус цэцэрлэгийн 300 гаруй бяцхан үрс дуулаад зогсохгүй, аймгийн хэмжээний цэцэрлэгийн 3000 орчим хүүхдүүд дуулж мөнхлөх юм.
Энэ дуу нь МУБТА, МУСТА С.Оюунчимэгийн тав дахь уран бүтээл бөгөөд хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн тус дэмээр дууг клипжүүлээд байна.

Б.Батчимэг