Үзэсгэлэн төгс Их Онгогийн тал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Их Онгог нь ховор амьтан ургамал ихтэй. Монгол Алтайн нурууны өвөр хэсэгт оршдог.1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн ховор амьтадыг хамгаалах нөөц газар болгосон.2011 оны тогтоолоор ангилал дээшлүүлэн Их Онгогийн талыг 80,0 мян га-гаар өргөтгөн Байгалийн цогцолбор газар болгосон байна.
Онгогийн хөдөө хэмээх Их, бага Хар дав, Улаан үзүүр, Цахт зэрэг уулсаар хүрээлэгдсэн 15000 га талбай бүхий эдгээр талд монгол оронд ховор улаан номонд орсон “Залаархаг хавраг” хэмээх ургамал ургадаг.Үүнийг нутгийнхан “чийр” хэмээн нэрлэнэ. Энэхүү ургамлаас өвөрмөц үнэр бүхий давирхай ялгаран гардаг бөгөөд үүнийг нутгийнхан ханиад томуу, уушигны өвчинд хэрэглэдэг. Чийр нь ургаж гүйцэхээр шүүс буюу давирхай нь үндэс рүүгээ бууж гэмтсэн газруудаар гарч ирдэг байна.

А.Бямбасүрэн