Загал баатрын хиргисүүр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-11 10:59:18
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Загал баатарын хиргисүүр нь өндрөөрөө 11 метр,голчоороо 70 гаруй метр юм.Нутгийн иргэд түүнийг Загал баатарын хиргисүүр,Өндөр овоо гэх мэтээр нэрлэж ирсэн.Энэхүү хиргисүүр нь Монгол орны хамгийн том хиргисүүр юм.
Нутгийнхан энэ хиргисүүрийг эх орныхоо төлөө дайиаж явсан баатарын шарилыг харийн оронд алдахаас сэргийлж ийм өргөн,өндөр хад, чулуугаар дарж булсан гэх  ам дамжсан яриа байдаг.                                        Энэ хиргисүүр нь Ази тивд байдаг гурван том  том хиргисүүрийн нэг  юм.Хиргисүүр буюу чулуун овоот булшны соёл нь Монголын баруун хэсгээр тархсан хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн үеийн соёл юм. Энэ соёл 4000-5000 жилийн өмнөх учир киргизүүдтэй холбоогүй.
Хиргисүүр нь оршуулгын байгууламжийн болон тахилгын гэсэн хоёр төрөлтэй байна.Загал баатрын хигисүүр нь оршуулгын байгууламжийн төрөлд ордог байна.

                                                                                                                                   А.Бямбасүрэн

相关新闻