"Талын салхи-2018" мото наадмын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
183@montsame.mn
2018-06-09 13:30:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх оролцлоо. Тэрбээр Монголын “Harley-davidson” мотоцикл сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч юм. Дөрөв дэх жилдээ болж буй энэ удаагийн наадам "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж, тэмцье" уриан дор болж байгаа бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ-ын 800 орчим мотоцикль сонирхогч залуус оролцож байна. Орос, Хятадаас 50, 50 хүний бүрэлдэхүүнтэй мотоциклчид хүрэлцэн иржээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээний үеэр мото фестиваль, мотоциклийн үзэсгэлэн, монголын урлагийн тоглолт  зэрэг олон арга хэмжээ болно. Энэ арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байна.


Ж.Батсайхан

相关新闻