Зургаан сумын ЗДТГ шинэ машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-06 19:43:16
Ховд/МОНЦАМЭ/ Ховд  аймгийн  Засаг дарга Д.Галсандондог Дөргөн, Мөнххайрхан, Мөст, Дуут, Чандмань, Үенч сумын Засаг дарга нарт өнөөдөр шинэ авто машин хүлээлгэн өгөв.

Дээрх сумдын автомашинуудын ашиглалтын хугацаа дуусаж, туулах чадвар нь муудсан байсан учир тухайн сумдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан энэ  оны “УАЗ патриот” машиныг ийнхүү дээрх  сумын Засаг даргын Тамгын газарт олгожээ.

Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт зарим сумдын Засаг даргын Тамгын газрыг туулах чадвар сайтай суудлын автомашинтай болгох асуудал тусгагдсан билээ. Үүний дагуу төрийн үйлчилгээг  ард иргэдэд түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх машиныг олгож байгаа ажээ.

А.Бямбасүрэн
相关新闻